Sunday, May 12, 2013

Залуу нас



  Бүсгүй минь чи,
                   Зайгүй олон гоёл зүүж
                   Завсаргүй их энгэсэг бүү түрх
                   Зөрөөд өнгөрөх хүн бүхний харц булаах
                   Залуу насаараа л гоё...
 Залуу минь чи,
                   Нөхдөөсөө дутахгүй гэж тамхи татаж
                   Нийгмээс тасрахгүй гэж стиль бүү хөө
                   Настан буурлууд ч чамаас харамлах
                   Залуу насаараа л гоё...
Залуу нас,
Хажуугаар өнгөрөхдөө харцаараа согтоох бүсгүй шиг ялдам байдгийм
Холын гийчний бэлгэнд ирсэн бурам шиг амттай байдгийм
Дуулаад дуусгамааргүй аялгуу  шиг уянгалаг байдгийм
Дуут бяцхан шувуухай шиг овжин байдгийм.
Залуу нас,
Тойроод өнгөрдөггүй атлаа торойж үлддэг дурсамж юм билээ
Туулаад барамгүй хэрнээ тэртээд сүүмэлздэг зэрэглээ юм билээ
Харсаар байгаад алдаж явуулдаг боломж юм билээ
Харамсаад сүүлд нь гэмшдэг ухаарал юм билээ.


No comments:

Post a Comment