Tuesday, May 14, 2013

Яруу найргийн тухай миний бодол


Жинхэнэ яруу найраг бол цаг хугацаанаас үл хамааран оршигч дотоод эрчимийн үгээр амилсан шидэт долгион юм. Яруу найргийг дээдийн оюун санааг хадгалж, зуун болоод мянганы чинадтайд хүргэх зөөгч гэж болох юм. Ямар ч өндөр технологийн дижитал төхөөрөмжөөр дүрслэн бичиглэж үл чадах долгионыг зөвхөн яруу найраг л тогтоон барина. Яруу найргийн өөр нэгэн гайхамшиг нь тухайн хэл сэтгэлгээний үнэт зүйлсийг хадгалан өвлүүлэгч болохын хувьд оюуныг дээдлэгч хүмүүст бол үнэт очир эрдэнэсээс ч үнэтэй буюу.
Материаллаг баялагт хэт шунан шимтэгч өдгөө цаг үед яруу найргийн ханш буурсан гэх буюу технологи хэт өндөр хөгжсөн зарим оронд яруу найраг үгүй болж байгаа мэтээр ярих болсон ч өнөөдөр манай дэлхийд зуу зуун сая хүн яруу найраг дахь тайлагдашгүй дотоод эрчим рүү нь шимтсээр, хүн төрөлхтөний яруу найргийн эрдэнэсээс дотоод оюунаа ариусган гэгээрүүлж, яруу найргаас үлэмжийн чанарыг олж нээсээр байна.
Монголчуудын бүтээсэн яруу найргийн гайхамшигууд гэвэл бид юу юуг нэрлэж, тэрхүү эрдэнэсийн санд оруулах вэ? хэмээн бодном.

No comments:

Post a Comment