Tuesday, May 14, 2013

Яруу найрагчийн энгэрийн халаасанд


Яруу найрагчийн энгэрийн халаасанд
Ядмагхан биетэй ягаахан бэхтэй үзэг явдгийм
Яаруухан явах үедээ түүгээрээ
Яруухан шүлгийн мөртүүдээ бичдэгийм.
Яруу найрагчийн энгэрийн халаасанд
Хатуу хавтастай хар гадартай дэвтэр явдгийм
Хээр хөдөө явах үедээ түүн дээрээ
Хэцүүхэн амьдралын үнэнийг туурвидгийм.
Яруу найрагчийн энгэрийн халаасанд
Энэ хоёр үргэлж явдгийм
Эргэх хорвоогийн эрээн барааныг
Эгэлхэн амьдралын сайн сайхныг
Эргэцүүлж бичихэд тусалж байдгийм.
Үзэг дэвтэр минь үгүй бол
Үнэндээ найрагч би гар мухар мэт
Үзэг дэвтэр минь үгүй бол
Үнэнч нөхрөө алдсан мэт...

1 comment:

  1. Casino, Hotel & Gambling Information - Mapyro
    Casino, Hotel & Gambling Information. Location, 5497 South Sahara Dr, 전라남도 출장마사지 Los 김제 출장안마 Angeles, CA, 용인 출장마사지 United States. Casinos, Casinos. 목포 출장샵 Location. 49528 South Sahara Dr, Los Angeles, CA, United States. 군포 출장샵

    ReplyDelete