Sunday, May 12, 2013

Миний хүсэл


Би хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн  ирээдүйтэй
Хойч үедээ дуурсагдах эрээн  түүхтэй
 Хайртай хүнийхээ төлөө цохилох зүрхтэй
Хийсэндээ эргэж харамсхааргүй өөртөө итгэлтэй
Хүн байхыг хүснэ гэвч нийгэм намайг өөрчилнө
Муу муухайг тэсэн тэвчивч нөхөд минь өөчилнө
Хотын гудмаар алхахыг хүсэвч утаа намайг боомилно
Гэрт өнжиж буг боловч ганцаардал сэтгэлд ноёлно...
Амьдрал яагаад хар цагаан өнгөтэй байдгийг ойлгосон
Алдаа оноог дэнслэн байж үнэнч хайр гэдгийг олохсон
Бурхан надад хүн байх давуу эрхийг олгосон
Буцааж хариу нэхдэггүй үнэн сэтгэлийг орлохсон
 Хэн нэгний хэлээгүй үг, хэн нэгний сэдээгүй санаа
Өдөр бүр олж хардаг өөрийн  давтагдашгүй талаа
Өөрөөс минь илүү намайг ойлгох цорын ганц андаа
Хэзээ ч холдохгүй ,орхихгүй,мартахгүй би эгэл дурсамжаа....
Дурласан залуудаа хайртай гэдгийг мянгантаа шивнэсэн атлаа
Чамд ганцхан ижийдээ хайртайгаа хичнээн хэлсэнээ сана даа
 Аавдаа зэмлүүлэхдээ ч гаргадаггүй байсан ховор нулимсаа
Амьдарлын бяцхан  чулуунд бүдрэх бүртээ урсгасаар

Залуу хүн чи сонс ,чи бидний ирээдүй
Алдаа бүхнээ ардаа орхи, чамайг чиглэж ирээгүй
Залуу хүмүүс бүгд сонс,чи бидний ирээдүй
Амьдрал бол хатуу сорил,чи бидэнд хэлээгүй...

Чи бидний мөрөөдлийг Чингис хаан ч биелүүлэхгүй
Чин хүсэл зорилгыг чинь 76 ч дэмжихгүй
Хамгаас илүү тэмүүлэлдээ үнэнч яв ухрахгүй
Хойшид чиний ирээдүйг хэн ч хэлж таашгүй
Сайхан амьдрал,сайхан хот,сайхан ирээдүйг
Залуу чи өөрөө бүтээнэ , заавал санаж яв өдөр бүртээ
Өтөлж хөгшрөөд өөрийгөө тэжээх тэтгэврээ
Өөрөө л хөдөлмөрлөж олдгийм тэгэхдээ...
Хонгилын үзүүрт гэрэл байгааг хүн бүхэн харж байгаа
Хүрч очоод түүнийг асаах хүсэл зориг чамд байгаа
Түүнрүү хүрэх урт зам өмнө чинь зурайж байгаа
Туулж чадалгүй ухарсан нэгэн  тэнд шаналан сууж байгаа
Гэвч ирээдүй, ээж ааваас биш биднээс эхэлдгийм
Хөл доороо унасан хогийг олж харахаас эхэлдгийм
Гэвч ирээдүй, өнгөрснөөс биш өнөөдрөөс эхэлдгийм
Хүн хүнээ гэсэн хүнлэг нийгмээс эхэлдгийм



No comments:

Post a Comment