Tuesday, May 14, 2013

Учрал /богино өгүүллэг/


                                                
Гудмаар хөглөрөх шаргал навчисыг харан толгой гудайлган гунигтайхан алхалж яваа 30 орчим насны энэ бүсгүйг Урангоо гэдэг.Хааяахан нэг ангийн найзтайгаа уулзаж ярилцахаас өөр зүйлд цаг зав төдийлөн гаргадагүйдээ ч тэр үү эсвэл өөрт нь таалагдах хүн хар олддоггүй болохоор ч тэр үү Урангоо өдийг хүртэл ганцаараа яваа нь энэ. Хэн ч харсан нүдэнд дулаахан , мэдлэг боловсролтой  , ажил мэргэжилтэй , төлөв төвшин бүсгүйд татагдахгүй хүн байхгүй ч түүнд тохирох хүн ховор.
Учир түүний эр хүнд тавьдаг шалгуур тун өндөр.Тэр өөрийн хайртай хүнээ мэдлэг боловсролтой ,байр орон ,эд мөнгөөр ч тэр хангалуун хэний ч доор орохооргүй тийм хүн байгаасай хэмээн хүсдэг.Даанч энэ нийгэмд түүний мөрөөдлийн ханхүү болох төгс залуу тааралдахгүй нь харамсалтай.Урангоо 10-н жилд байхдаа эелдэг намуухан аальтай , ичингүйрч цэрвэсэн гэнэн танхил охин байсан бол одоо амьдралын жаргал , зовлонг туулж мэдэрсэн хэрсүү ,ухаалаг зан төлөвшжээ.Аливааг хэтэрхий гүн гүнзгий утгаар нь ойлгож түүндээ хариулт олохоос нааш дүгнэж цэгнэдэггүй чанар нь түүнийг ажилдаа амжилт олоход нөлөөлжээ.Багаасаа л өвчиндөө зовж шаналсан олон нүмүүсийг анагааж тэдэнд эрүүл энхийг бэлэглэдэг эмч хүн болно гэсэн хүслээ орхилгүй энэ мэргэжлээ сонгож суралцсан билээ.Ямар сайндаа л эмээгээ ханиад хүрээд хэвтэрт орчихсон байхад нь  “би эмч болохоороо эмээгээ өвтгөхгүй тарина “ гээд гар хөлийг нь бариад суудаг байсан удаатай.Эмч хүний ажил сайхан хэрнээ өндөр хариуцлагатай .Бүхэл бүтэн хүний амь насыг хариуцна гэдэг хэн болгоны хүлээгээд хийчихдэг үүрэгт ажил биш.Тиймээс ч Урангоо энэ үүргээ маш сайн ухамсарлан ажилладаг төдийгүй салбарын залуусын дунд нэр хүндтэй нэгэн.
Өнөөдөр ийн гунигтайхан алхаж яваа нь хамт ажилладаг эгчмэд эмчтэй маргалдсаных байлаа.Тэр түүнд хатуурхаж гомдсондоо бус түүний хэлсэн “Чи иймдээ л одоо болтол ганцаараа ингэж газар шагайж яваа ш дээ” гэсэн үгс чихэнд нь бус зүрхэнд нь хүртэл сонсогдсон учир тэрхүү үгийг дахин дахин бодсоор элий балай мэт болжээ.Хэсэг алхсаар нэг  мэдэхэд байрныхаа гадаа ирчихсэн байлаа.Яагаад ч юм гэртээ ормооргүй санагдана.Ороод ч яах юм билээ ил хуль хэдэн тавилга л өөдөөс угтана гэж бодоод орцны үүдэн дэх модон сандал дээр сууж хөл толгойгүй их бодлынхоо мананд төөрсөөр.........Будилсаар.....
Гэнэт түүний дэргэд -хн уучлаарай бүсгүй! гэх эелдэг хийгээд намуухан хоолой бодлыг нь нэвтлэн сонсогдлоо.Сая л нэг ухаан орж хажуу тийш харлаа.Түүний дэргэд ганган хар гутлаа гялалзтал нь өнгөлж, костьюмныхаа өмдийг гар зүстээр тэвхийтэл индүүдэн өмссөн , өөрт нь зохисон ч гэж жигтэй ягаан өнгийн цамцтай , нүдэнд дулаахан залуу зогсож байх нь тэр.Урангоо эрэгтэй хүний сэтгэлийн толь бол гутал гэдэгтэй санал бүрэн нийцдэг болоод ч тэр үү эсвэл сууж байгаад дээш харсан болохоор ч юмуу тэр залууг гутлаас нь дээш гүйлгэж хараад амжжээ.Гэнэт би чинь юу билээ нүүр ам ,хувцас хунар ямар байгаа бол гэж бодсоноо түүн рүү эгц харж инээмсэглээд –юу гэнээ , өөрөө надад юм хэлсэн үү? гэж асуулаа.Харин тиймээ ,би таныг доошоо хараад ямар нэгэн юм бодоод байхаар чинь л ...Хамт сууж болох уу гэхэд Урангоо өө болноо болно гээд инээвхийлэв.Ийм хөөрхөн бас ийм гоё инээдэг бүсгүй чинь яагаад ингээд өрөнд орсон хүн шиг бодол болоод гуниглаад сууж байдаг билээ?
-Зүгээр л бодох юм байсан юмаа.Иймэрхүү элдэв зүйл ярьсаар хэсэг хугацаа өнгөрчээ.Гэнэт  өнөө залуу -Хоёулаа нээрээ танилцаагүй байгаа юм байна ш дээ.Намайг Бадрал гэдэг гээд Урангоо руу гараа сунгалаа.Урангоо түүний нүд рүү яг л нэвт харж буй мэт ширтсээр Урангоо гэж нэрээ хэлээд харцаа буруулав.
Оройн сэрүүн орж сэвшээ салхи үлээж эхэллээ.Бадрал гадуур хувцсаа тайлж Урангоод нөмөргөөд ингэхэд танайх энэ байранд юмуу эсвэл гэхэд бүсгүй энд энэ 3-р орцонд хэмээн намуухан хариулав.Гадаа сэрүүхэн байхад бүсгүйг дааруулан дааруулан суулгахыг Бадрал хүссэнгүй.Гэвч түүнийг гэрт нь оруулахыг ч бодсонгүй.
Харин Урангоо намайг харанхуй ганцаардлаас аврахаар ирсэн ханхүү нь ч юм болов уу,эсвэл бурхан миний хүслийг сонсоод Бадралыг над руу илгээв үү  гэх мэт жаахан охин шиг л элдэв гэнэн бодол хөглөрүүлэн чимээгүй суусаар...

No comments:

Post a Comment